ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Н.Ганболдод хүндэтгэл илэрхийллээ
Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 76 жилийн ой, Монгол генералын өдрөөр Бригадын генерал цол хүртсэн Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга Нямбуугийн Ганболдыг өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүндэтгэн хүлээн авч, уулзлаа.
Тэрээр Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдлыг хангах ариун үйлсэд байлдагчаасаа эхлэн өдгөө 35 дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Монгол Улсад 189 хүн генерал цолтойгоос ХХЕГ-аас 27 хүн генерал цол хүртэж байжээ.
БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд цэргийн дээд генерал цолыг олгож байсан түүхтэй. Тухайн үеэс хойш буюу жил бүр энэ өдрийг “Генералуудын өдөр” болгон тэмдэглэж иржээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.