Мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээллийн нэгдсэн сайттай боллоо

Мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээллийн нэгдсэн сайттай боллоо

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын удирдлага мэдээллийн нэгдсэн систем WWW.MERGEJIL.MN ашиглалтад орлоо.

Цахим хуудаснаас тус салбартай холбоотой мэдээллийг ил тод, түргэн, шуурхай авах боломжтой. Тухайлбал, сургалтын байгууллага, суралцагч, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний тухай мэдээлэл, багшийн нөөц, боловсон хүчин, сургалтын орчин чадамжийн сан, тэтгэлэг, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болоод статистик зэрэг мэдээллийг багтаажээ.

Сургалтын орчин цэсээс мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дадлага, сургалтын болон дотуур байр зэрэг сурах орчны мэдээллийг авах бол тэтгэлэг хэсгээс сурагчдын ирц ямар хувьтай байсан, сар бүр олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг хэрхэн олгосон зэрэг мэдээлэлтэй танилцана. Дээрх системийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төсөл, "Ур чадварыг хөгжүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Н.Ганболдод хүндэтгэл илэрхийллээ 2020-10-27

Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав 2020-10-27

Ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ 2020-10-27

Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансаа гаргажээ 2020-10-27

Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэлэв 2020-10-27

Мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээллийн нэгдсэн сайттай боллоо 2020-10-27

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд "Нэг цэг"-ээр үйлчилж эхэллээ 2020-10-27

МУИС-ийн шатарчид дэлхийн оюутны онлайн тэмцээнд оролцоно 2020-10-27

“Цагааннуур” боомтод коронавирусний шинжилгээ хийж байна 2020-10-27

Улсын начин Н.Мустафа өнгөрсөн сард байрныхаа түлхүүрийг авчээ 2020-10-27

Коронавируст халдвар "COVID-19"-ын Монгол дахь нөхцөл байдлын мэдээлэл /2020.10.27/ 2020-10-27