Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав

Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 123 дугаар зарлигаар Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хувь нэмрийг нь үнэлж, ажил хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүсийг төрийн дээд шагналаар шагналаа.

Шагналыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, дэд сайд Г.Ганбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар нар өчигдөр гардуулсан юм.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор БШУЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Б.Лхагвадорж, БШУЯ-ны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын аудитор М.Мажигсүрэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Оном” ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Б.Бадамгарав нарыг шагнав.

Алтан гадас одонгоор БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг, БШУЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын шинжээч М.Энхээ, тус яамны Шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Д.Баттогтох, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын мэргэжилтэн Ц.Чандмань, Боловсролын зээлийн сангийн мэргэжилтэн Б.Зоригоо, Монголын Үндэсний их сургуулийн сургалтын бодлогын арга зүйч Ч.Нармандах нар тус тус шагнуулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улс эхийн эндэгдлийг 20 жилийн хугацаанд бууруулсныг сайшаав 2020-10-27

Арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэнэ 2020-10-27

Хяналт шалгалтад 335 барилга байгууламжийг хамруулж, 1321 зөрчлийг илрүүллээ 2020-10-27

АТГ: УИХ-ын нэр бүхий гишүүдийг яллагдагчаар татан шалгаагүй 2020-10-27

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Н.Ганболдод хүндэтгэл илэрхийллээ 2020-10-27

Боловсрол, шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнав 2020-10-27

Ачаа, тээврийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ 2020-10-27

Олон улсын жүдо бөхийн холбооноос шинэчилсэн чансаа гаргажээ 2020-10-27

Дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэлэв 2020-10-27

Мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээллийн нэгдсэн сайттай боллоо 2020-10-27

Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд "Нэг цэг"-ээр үйлчилж эхэллээ 2020-10-27