МУИС-ийн шатарчид дэлхийн оюутны онлайн тэмцээнд оролцоно

МУИС-ийн шатарчид дэлхийн оюутны онлайн тэмцээнд оролцоно

Дэлхийн Оюутны аварга шалгаруулах тэмцээн /ДОАШТ/ Польш улсын Быдгощ хотноо оюуны спортын төрлөөр онлайнаар 2020 оны 10 дугаар сарын 26-30-нд явагдаж байна.

Энэхүү тэмцээнд 40 орны 218 их, дээд сургуулийн 550 тамирчин спортын 2 төрөлд оролцож байгаа аж. Тэмцээний шатрын төрөлд МУИС-ийн шатрын баг тамирчид оролцох юм. Монгол Улсаа төлөөлж буй багийн бүрэлдэхүүнд С.Билгүүн, Э.Нямбилэг, Б.Гарьдмагнай, Ү.Үүрийнтуяа, Б.Отгонсувд, Ү.Агьбилэг нар багтан оюун ухаанаа сорин өрсөлдөнө.

ДОАШТ-ий шатрын төрөлд 32 орны 78 багийн 440 тамирчин оролцож байгаа бол спорт хөзрийн тэмцээнд 13 орны 26 багийн 151 тамирчид ур чадвараа сорих юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.