Мэдээлэл олж авах эрхийн чанараар Монгол 21 дүгээр байранд оржээ

Мэдээлэл олж авах эрхийн чанараар Монгол 21 дүгээр байранд оржээ

Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийг олон улсад тэмдэглэж байна. Анх НҮБ-ын ЮНЕСКО-гийн ерөнхий Бага хурлын чуулганаар олон улсын энэ өдрийг жил бүрийн  9 дүгээр сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 2015 онд тогтож улмаар 2019 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас мэдээллийн хүртээмжийн дэлхий нийтийн ач холбогдлыг үнэлж, энэ өдрийг НҮБ-ын хэмжээнд тэмдэглэхээр шийдвэрлэжээ. Энэ онд дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн цар тахлаас болж энэ өдрийг сар дамжин тэмдэглэж байгаа аж. 

Манай улсад Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл олж авах эрхийн тухай хуулийг 2011 онд батлан гаргасан. Төрийн мэдээллийг олж авах эрхийг баталгаажуулсан ийм төрлийн хуультай 70 улс оронтой харьцуулж үзэхэд манай улс энэ талын хуулийн чанарын үзүүлэлтээр олон улсад 21 дүгээр байранд явж байгааг ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссоос мэдээлж байна. Нэг ёсондоо мэдээлэл олж авах эрхийн тухайд манай улс ийм байранд орж, хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. 

2030 он хүртэл хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахаар ажиллаж буй улс орнууд мэдээллийн түгэмээл хүртээмжийг хангах, энэ талын хуулийн хэрэгжилтийг биелүүлэх нь зайлшгүй авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэг болж байна. "COVID-19"-ийн хямралын цаг үед мэдээлэл авах хүртээмж нь энэ жилийн Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдрийн анхаарлаа төвлөрүүлэх гол сэдэв болж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Төрийн албаны шалгалт өгөхөөр 16 мянган иргэн бүртгүүлжээ 2020-10-28

Монголын цэргүүд олон улсын сургуулилалтад оролцохоор ОХУ-д очжээ 2020-10-28

Нийслэлийн Цэргийн штабын даргаар Ц.Анхбаярыг томиллоо 2020-10-28

ИЦББХ: Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ 2020-10-28

Жүдочдын шинэ чансааг ОУЖБХ-ноос гаргажээ 2020-10-28

Мэдээлэл олж авах эрхийн чанараар Монгол 21 дүгээр байранд оржээ 2020-10-28

Эх нутгаа зорин ирсэн 27000 иргэнийг тусгаарлах байранд 705 резидент эмч үүрэг гүйцэтгээд байна 2020-10-28

Голомт банк ЦЕГ, Монголбанктай хамтран “Ятгах тусам нягтал-2” аяныг хэрэгжүүлж эхэллээ 2020-10-28

Сайжруулсан шахмал түлшний 483 борлуулалтын цэг ажиллаж байна 2020-10-28

БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг хүлээн авч уулзлаа 2020-10-28

Улаанбаатар хотын 381 жилийн ойн өдрөөр 80 гаруй иргэнд төрийн дээд одон, медаль хүртээв 2020-10-28