Улаанбаатар хотын 381 жилийн ойн өдрөөр 80 гаруй иргэнд төрийн дээд одон, медаль хүртээв
Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан 80 гаруй иргэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагнал гардуулах үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ, “Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган, Улаанбаатар хотынхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө ажил хөдөлмөрөө зориулж, салбар салбартаа өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулсан та бүхэндээ талархал илэрхийлье” хэмээлээ.
Шагналыг нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар гардуулан өгөв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.