БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён Багийн ялыг хэвээр үлдээжээ

БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён Багийн ялыг хэвээр үлдээжээ

БНСУ-ын Дээд шүүх ерөнхийлөгч асан И Мён Багд 17 жилийн хорих ял оноосон доод шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээв.

KBS” сувгийн мэдээлснээр, 2020 оны хоёрдугаар сард давж заалдах шатны шүүх И Мён Багд 17 жилийн хорих ял, 13 тэрбум вон буюу 11 сая ам.долларын торгууль болон 5.7 тэрбум вон буюу таван сая ам.доллартой тэнцэх татварын өрийг барагдуулах шийдвэр гаргасан билээ.

2008-2013 оны хооронд БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан И Мён Багд /78 настай/ Үндэсний тагнуулын алба болон “Samsung Electronics” компаниас авлига авсан, “DAS” компанийн хөрөнгийг өөртөө завшиж, татвараас зайлсхийсэн зэрэг 16 зүйл заалтаар ял тулгасан билээ.

Тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн гэрийн хорионд байсан бөгөөд Дээд шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг хорих газар руу шилжүүлэх юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр шинээр илэрсэн 103 тохиолдол бүртгэгдлээ.. 2020-10-28

Мүн Жэ Ин: БНСУ 2050 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлаас ангижирна 2020-10-28

БНСУ-ын Үндэсний шуудан автомат жолоодлоготой шуудан хүргэгч тээврийн хэрэгслийг туршлаа 2020-10-28

Согтуугаар жолоо барьж яваад осол гаргавал дээд тал нь 165 сая воны торгууль төлнө 2020-10-28

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр коронавирусаар халдварласан тохиолдол 125-аар нэмэгдэж нийт 26271-д хүрэв 2020-10-29

БНСУ-ын ерөнхийлөгч асан И Мён Багийн ялыг хэвээр үлдээжээ 2020-10-29

BLACKPINK хамтлагын гаргасан цомог нь 1 сая гаруй борлогдожээ. 2020-10-29

БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр 114-өөр нэмэгдэж нийт 26385-д хүрэв. 2020-10-30

БНСУ, Монгол Улс 2021 оноос эхлэн бүс нутгийн худалдааны гэрээний дагуу тарифаа бууруулна 2020-10-30

Солонгосын ерөнхийлөгч асан Ли Мён Бак удахгүй дахин хоригдох нь тодорхой боллоо 2020-10-30

Өөрийгөө тусгаарлах хорио цээрийн дэглэм зөрчсөн хүнд хорих ял оноолоо 2020-10-30