БНСУ-ын Үндэсний шуудан автомат жолоодлоготой шуудан хүргэгч тээврийн хэрэгслийг туршлаа
БНСУ-ын Үндэсний шуудан автомат жолоодлоготой шуудан хүргэгч тээврийн хэрэгслийг туршсан гэдгээ өнөөдөр мэдээллээ. “PostCube” компанид бүтээсэн уг тээврийн хэрэгслийг Сөүл хотоос өмнө зүгт 120 километр зайд оршдог Сэжон хотын төвд байрладаг их сургуулийн хотхонд туршжээ.
Шуудан хүргэгчийн үүрэг гүйцэтгэх жолоочгүй тээврийн хэрэгсэл нь дотор талдаа хэрэглэгчдийн шууданг агуулах дижитал бүхээгтэй юм. Энэхүү үйлчилгээг Сэжон хотын оршин суугчид ирэх оноос шуудангийн газартай ойролцоох замуудаас авах боломжтой болно.
БНСУ-ын Үндэсний шуудан Шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологийн яамны дэмжлэгтэйгээр энэ оны тавдугаар сараас автомат жолоодлоготой хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллажээ.
Үндэсний шуудан жолоочгүй тээврийн хэрэгслээс гадна шуудангийн ажилтнуудыг даган ачаа зөөдөг автомат роботыг хөгжүүлэхээр ажиллаж байна. “Unmanned Solution” фирмийн бүтээж буй уг робот нь шуудан зөөгчид хүнд ачааг тээвэрлэхэд туслах ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.