БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн мэдээллээр шинээр илэрсэн 103 тохиолдол бүртгэгдлээ..
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 10:00 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 10 дугаар сарын 28-ны 00.00 цагийн байдлаар 103-аар нэмэгдэж нийт 26146-д хүрэв. Шинээр илэрсэн 103 тохиолдлын 7 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 24073 (+92) иргэн эдгэрсэн бол 461 (+1) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 2,582,960 (+15373) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 2,533,910 (+15369) иргэний хариу сөрөг гарч 22,904 (-99) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 1,612 (+10) иргэн байна.https://www.cdc.go.kr/board/board.es…
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.