Солонгос дахь Монголчуудад зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян болно

Солонгос дахь Монголчуудад зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян болно

Солонгос дахь Монголчуудад зориулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аян болно

БНСУ-д байнгын оршин суудаг гадаад иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа бөгөөд 2018 оны байдлаар 2.3 сая болсон гэсэн албан мэдээ байдаг. Энэ нь тус улсын нийт хүн амын 2.1 хувийг эзэлж байна гэсэн үг юм.

Гадаад иргэдийн тоо нэмэгдэхийн хэрээр гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх, аж үйлдвэрийн салбарын ажиллах хүчний хомсдол багасах гэх мэт олон давуу тал байдаг ч гадаад иргэд хууль эрхзүйн мэдлэг дутмаг байдгаас гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл байдаг байна. Солонгос улсын хуулийн байгууллагаас өгч байгаа мэдээллээс үзэхэд гадаад иргэдтэй холбоотой гэмт хэргийн гаралт тогтмол өссөн үзүүлэлттэй байна. Тэр дундаа Солонгос дахь Монгол иргэдийн гэмт хэрэгт холбогдох байдал сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа нь зайлшгүй анхаарах асуудлын нэг болоод байгаа юм.

Иймд Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь салбар зөвлөл ТББ-ын санаачилгаар БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын хэлтэс, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төв, Төрийн банк зэрэг байгууллагууд хамтран тус улсад оршин суугаа Монгол иргэдийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зургаан сарын аяныг өрнүүлхээр болжээ.

Энэхүү аяныг дэмжиж “www.Olnodo.com” сайт мэдээллийн ивээн тэтгэгч байгууллагаар хамтран оролцож байна. Тиймээс энэхүү аяны хүрээнд өрнөж буй бүхий л үйл ажиллагааг бид шуурхай та бүхэнд хүргэх болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.