Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
Нэг хором зөв эргэлт нээлттэй аян
Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлье!
Төрийн банкны БНСУ дахь Төлөөлөгчийн газар болон Монголын Залуучуудын Холбооны БНСУ дахь салбар зөвлөл ТББ-ын санаачилгаар БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын хэлтэс, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төв, Солонгос улс дахь Монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт OLNODO.COM сайт хамтран БНСУ-д оршин суугаа Монгол иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нээлттэй “Нэг хором зөв эргэлт” аян зохион байгуулан ажиллаж байна.
Банкны мэдээллийн нууцлал аюулгүй байдлаа хамгаалъя!
Цар тахлын улмаас олон нийтийн үйлчилгээний төрлүүд цахим хэлбэрт шилжиж байгааг далимдуулан Цахим гэмт хэрэг сүүлийн үед ихсэх хандлагатай болсон. Үүнтэй холбогдуулан БНСУ-д оршин сууж буй иргэддээ бичиг баримт, хувийн мэдээллээ бусдад алдаж гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэг хүргэж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.