НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ

НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ

"НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ"

БНСУ-д оршин сууж буй монгол иргэдийн тоо 2015онд 24.000 гаруй, үүнээс 16.500орчим иргэд хууль ёсны дагуу оршин суудаг байсан бол Өнөөдрийн байдлаар энэхүү тоон үзүүлэлт 2дахин нэмэгдэж 46.000 гаруй монгол иргэд оршин сууж байна.

Энэ жил буюу 2020 онд хоёр орны хооронд "Дипломат харилцаа" үүс ч хөгжсөний 30 жилийн ой тохиож байгаа  билээ. Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан БНСУ-д оршин сууж буй нийт Монгол иргэдээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэрэмжлүүлэх үүднээс "Монголын залуучуудын холбооны БНСУ дахь салбар зөвлөл" ТББ-ийн санаачлалаар БНСУ дахь "Монгол улсын элчин сайдын яам", Консулын хэлтэс/Дарга: Л.Хаш-Эрдэнэ/, "Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Үйлчилгээний төв", "Төрийн банк", "Olnodo.com" мэдээллийн нэгдсэн сайт зэрэг байгууллагууд хамтран “НЭГ ХОРОМ ЗӨВ ЭРГЭЛТ” уриан дор 6н сар үргэлжлэх нээлттэй аяныг өрнүүлэх боллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.