Оросын хоёр жолоочоос коронавирус илэрсэн тул Цагааннуур боомтоос буцаажээ

Оросын хоёр жолоочоос коронавирус илэрсэн тул Цагааннуур боомтоос буцаажээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн хөдөлгөөнт лаборатори энэ сарын 24-ний өдрөөс Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших хилийн Цагааннуур боомтод байрлаж, ОХУ-аас бараа таваар тээвэрлэдэг жолооч нарт шинжилгээ хийж байгаа.

Тус лаборатори нь нийтдээ 67 хүнд шинжилгээ хийгээд байгаа аж.

Харин өнөөдөр буюу энэ сарын 30-ны 10.00 цагийн үед цаанаас ирсэн хоёр жолоочоос "Ковид-19" халдвар илэрчээ.

Үүнтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, тухайн 2 жолоочийг ачааны хамт ОХУ руу буцаасан байна.

Мөн маргааш Баян-Өлгий аймагт Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар ирж, Цагааннуур боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг хэлэлцэх ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сэрэмжлүүлэг: Малчид, иргэд, тариаланчдын анхааралд 2020-10-30

Гадаад харилцааны яам "Монгол бичгийн сарын аян"-ыг эхлүүлэв 2020-10-30

“Ковид-19“-ын үед Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд ЭМЯ, Европын холбоо, ДЭМБ хамтран ажиллана 2020-10-30

Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо 2020-10-30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2020-10-30

Оросын хоёр жолоочоос коронавирус илэрсэн тул Цагааннуур боомтоос буцаажээ 2020-10-30

“Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг өргөн барилаа 2020-10-30

УИХ-ын сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг  гаргав. 2020-10-30

Цагааннуур, Боршоо боомтыг 21 ХОНОГ ХААХ шийдвэрийг гаргалаа 2020-10-30

Т.Мөнхсайхан: Цар тахлыг дотооддоо алдсан зүй байхгүй 2020-10-30

“Говь чэлленж 2020” реалити шоуны оролцогчид эхний 110 км замаа амжилттай тууллаа 2020-10-30