Т.Мөнхсайхан: Цар тахлыг дотооддоо алдсан зүй байхгүй
Засгийн газар өнөөдөр /2020.10.30/ ээлжит бусаар хуралдаж Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Увс аймгийн Боршоо боомтыг түр хаах шийдвэр гаргалаа. Тус боомттой хил залгаа нутагт халдварын тоо өсч байгаа тул уг арга хэмжээг авч байгаа аж.
ЭМ-ИЙН САЙД Т.МӨНХСАЙХАН:
-Дэлхий нийтэд халдварын нөхцөл байдал сайнгүй байна. Хил залгаа Орос улсад нөхцөл байдал сайнгүй байна. Халдварын тоо нэмэгдсээр байна. Цагааннуур Боршоо боомтын цаана халдварын тоо нэмэгдэж байна. Тиймээс хяналтаа сайжруулах ёстой гэдэг байр суурьтай байна. Ачаа тээврийн жолооч нараас PCR шинжилгээ хийж эхэлсэн. Өчигдөр Цагааннуур боомтоор нэвтэрсэн хоёр жолоочоос халдвар илэрсэн тул боомтын хөдөлгөөнийг зогсоох нь зүйтэй гэдэг шийдвэр гаргалаа. Иймд маскаа зүү, гараа ариутга, хүн хоорондын зай барихыг анхааруулж байна.
Цар тахлыг дотооддоо алдсан зүй байхгүй. Бид тохиолдлын шинжилгээ хийж байгаа тул санаа зоволтгүй. Цагааннуурын хяналтыг сайжруулж байна. Хилийн чанад дахь нөхцөл байдал хүндэрч байгаа учраас хяналтаа сайжруулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.