“Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг өргөн барилаа

“Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг өргөн барилаа

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр (2020.10.30) ““Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өдгөөгөөс 30 жилийн өмнө Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллаж анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.

Улсын Бага Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Бага Хурлын ажлын аппарат нь Улсын Бага Хурлын Тамгын газар мөн” хэмээн тодорхойлж, Тамгын газрын бүтэц, орон тоо, дүрмийг Улсын Бага Хурлын дарга батлахаар заажээ. Ийнхүү төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын түүхэн зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, хэвийн үйл ажиллагааг хангахад анхны парламенттай хамт Тамгын газар үүсэн байгуулагдсан юм.

Иймд Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүрээнд “”Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаад харилцааны яам "Монгол бичгийн сарын аян"-ыг эхлүүлэв 2020-10-30

“Ковид-19“-ын үед Монгол Улсын хариу арга хэмжээг бэхжүүлэхэд ЭМЯ, Европын холбоо, ДЭМБ хамтран ажиллана 2020-10-30

Онцгой байдлын байгууллагын аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо 2020-10-30

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаатай танилцлаа 2020-10-30

Оросын хоёр жолоочоос коронавирус илэрсэн тул Цагааннуур боомтоос буцаажээ 2020-10-30

“Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох тухай тогтоолын төслийг өргөн барилаа 2020-10-30

УИХ-ын сонгуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг  гаргав. 2020-10-30

Цагааннуур, Боршоо боомтыг 21 ХОНОГ ХААХ шийдвэрийг гаргалаа 2020-10-30

Т.Мөнхсайхан: Цар тахлыг дотооддоо алдсан зүй байхгүй 2020-10-30

“Говь чэлленж 2020” реалити шоуны оролцогчид эхний 110 км замаа амжилттай тууллаа 2020-10-30

Я.Содбаатар: Боомт нээх хүртэл шатахууны хомсдол үүсэхгүй 2020-10-30