Я.Содбаатар: Хүн бүрийн амьдралд хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгарч байгаа ч ...
БНСУ-аас энэ сарын 17-нд ирж, Улаанбаатар зочид буудалд тусгаарлагдаж буй нэгэн иргэн хүнд өвчний улмаас нас барсан аавтайгаа салах ёс гүйцэтгэх боломж олгооч ээ хэмээн бичлэг хийсэн нь олон нийтийн сүлжээнд тархаад байгаа.
Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийх үеэр түүнээс тухайн эмэгтэйг аавтайгаа салах ёс хийх боломжоор хангасан эсэхийг тодруулахад "Төрийн байгууллага халдвар хамгааллаа алдахгүй байх үүднээс дотооддоо байгаа 3.2 сая иргэнийхээ эрүүл мэнд, амь насны төлөө мэргэжлийн байгууллагынхаа үгийг сонсож, шийдвэр гаргаж байгаа. Энэ хүрээнд явна.
Мэдээж хэрэг хүн бүрийн амьдралд өдөр бүр хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тулгарч байдаг. Тусгаарлалтад байгаа хүмүүс төрж байна, өвчтэй хүмүүсийн бие хүндрэх тохиолдол байгаа, эмчилгээ авах шаардлага гарч байна. Тийм учраас халдвар хамгааллынхаа дэглэмийг чанд сахиж байгаа" хэмээн хариуллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.