Зургаан мянга гаруй дипломат паспортыг хүчингүй болгожээ

Зургаан мянга гаруй дипломат паспортыг хүчингүй болгожээ

Зургаан мянга гаруй дипломат паспортыг хүчингүй болгожээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр сэтгүүлчдэд ажлаа тайлагналаа. Тэрбээр сайдын хувиар дипломат харилцаатай 192 улстай жигд харилцах, бүх салбар дахь харилцаагаа өргөжүүлэхээс гадна Монгол Улсын нэр хүндийг өсгөхөд томоохон ажлууд хийж байна. Энэ хүрээнд 50 гаруй улсад суугаа Элчин сайд, дипломат ажилчдад тавих хяналтаа чангаруулжээ.

Тухайлбал, өнгөрсөн сард дипломат паспортын олголт, эзэмшигчдэд шалгалт хийж, 6 мянга гаруй дипломат паспортыг хураан авчээ. Мөн бүх дипломат дугаартай тээврийн хэрэгсэлд чип суулгасан байна. Хяналтыг чангаруулснаар дипломат ажилчдын өдөр тутмын ажлыг хянах, цаашлаад хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилготой юм.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ингэж ярилаа. Тэрбээр сайдаар томилогдоод анхны гадаад дахь айлчлалаа ОХУ-д хийсэн билээ. Мөн эх орондоо БНХАУ, Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч, томоохон гэрээнүүдийг байгуулсан юм

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.