ОХУ-д болсон газарт хөдлөлт УЛААНБААТАРТ мэдрэгджээ
Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гурван ч газарт өнөөдөр (2020.11.05) 11 цаг 01 минутад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдлээ.
Газар хөдлөлтийн голомт нь ОХУ-ын нутаг дэвсгэрт байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км-ийн зайд хамгийн хүчтэй мэдрэгдсэн байна.
ОХУ-ын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн голомт дахь хүч нь 5.4 магнитуд байсан талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрхлэгч М.Өлзийбат мэдээллээ.
Газар хөдлөлтийн чичирхийлэл ийн Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатарт мөн мэдэгдэхүйц нөлөөлсөн байна. Тухайлбал, 11:00 цагийн үед Нэгдүгээр хороолол, Улсын их дэлгүүр, 10-р хорооллын "Хермес" төв, Зайсан орчмын айлуудад сандал, ор хөдлөх, иргэдийн бие тавгүйрхэж, толгой эргэх зэргээр мэдэгдэхгүйц чичирхийлэл үүсжээ.
Одон орон геофизикийн хүрээлэнгээс өгсөн мэдээллээр манай улс 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлтийг судладаг аж. Тэгвэл энэ удаагийн газар хөтлөлт нь 5,4 магнитууд байгаа учраас газар хөдлөлтийн хэмжээ дундаас дээш түвшинд байгаа юм байна.
Газар хөдлөлтийн магнитуд 7 болон түүнээс дээш болсон үед хүчтэй сүйрэл болдог. Хамгийн сүүлд ноцтой осол учруулсан газар хөдлөлт өнгөрсөн аравадугаар сарын 30-ны өдөр Турк улсад болж, 1000 гаруй хүн бэртэн, амиа алдагсдын тоо 114 болоод байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.