Автобус, галт тэрэг, автомашины хөдөлгөөнийг ЗОГСООЛОО

Автобус, галт тэрэг, автомашины хөдөлгөөнийг ЗОГСООЛОО

Хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-27-ныг хүртэл ЗОГСООЛОО
 

Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа. 

Үүнд нислэг хамаарахгүй ба автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг түр зогсоож байна гэсэн үг юм. 

Мөн Онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ноос эхлэн нүүрс тээвэрлэлтийг үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүргийг салбарын сайдад өгөв.

Сануулахад, Засгийн газар өчигдөр /2020.02.19/ хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг хэлэлцээд, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар сунгах шийдвэр гаргасан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.