Ирвэсийн арьс, гавлын яс зарах гэж байсныг илрүүлжээ

Ирвэсийн арьс, гавлын яс зарах гэж байсныг илрүүлжээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Номин” хайпер маркетын авто зогсоол дээр ирвэсийн арьс тээвэрлэн явсан иргэнийг илрүүлжээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 47 настай иргэн А нь хоёрдугаар сарын 19-ний өдрийн 17:52 цагийн үед  автомашиндаа ирвэсийн арьс тээвэрлэн, зарж борлуулах гэж байжээ.

Хэргийн газраас ирвэсийн арьс хоёр ширхэг, амьтны гавлын яс хоёр ширхэг, эрүүний яс хоёр ширхгийг хураан авсан бөгөөд хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.