Оюутны ЁКОЗҮНА П.Дэлгэрбаярыг Ничидай сургууль хүлээж авлаа

Оюутны ЁКОЗҮНА П.Дэлгэрбаярыг Ничидай сургууль хүлээж авлаа

Бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна болсон Ничидай их сургуулийн дөрөвдүгээр дамжааны монгол оюутан Пүрэвсүрэнгийн Дэлгэрбаярыг сургуулийнх нь захирал Мацүнами Кэнширо хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Тус сургуулийн сүмо бөхийн багийн дасгалжуулагч Сайто Казүо “Манай П.Дэлгэрбаяр улам хүчтэй болно. Ирээдүйтэй сайн бөх” гэж ярьсан байна.  

П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас барилдах эрхтэй болж байгаа юм. Ирэх жил сургуулиа төгсөөд мэргэжлийн сүмод орох гэнэ.

Гадаадын бөхчүүдээс хамгийн сүүлд манай Б.Төрболд Оюутны ёкозүна болж байлаа. Одоо Б.Төрболд Миторюү нэрээр жюүрёод барилдаж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.