У.Хүрэлсүх: Мэргэжлийн хяналтын байгууллага санхүүгийн хяналтын тогтолцоогоо эргүүлж авах ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр /2020.11.10/ Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Өнөөдрийн байдлаар цар тахлыг дотооддоо алдаагүй цөөхөн орны нэг Монгол Улс боллоо. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 81 орноос 27.000 орчим иргэнээ татаж авсан байна. Эрүүл мэндийн салбар, мэргэжлийн хяналтын салбар голомт дээр нь ажилладаг. Засгийн газарт үүрэг хүлээж ажилладаг агентлаг. Үүнийгээ сайн бодож ажиллах хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс мэргэжлийн хяналтыг гүйцэтгэх онцгой алба гэдгээ үргэлж ухамсарлаж, ажиллах хэрэгтэй. Миний бие Монгол Улсын төсвийн зарцуулалт зөвхөн үр өгөөжтэй байгаасай гэж хүсэж байна. Тэр зарчмын шаардлагыг тавьж ажиллаж байгаа юм. Санхүүгийн хяналтын тогтолцоогоо мэргэжлийн хяналтын байгууллага эргүүлэн авах ёстой. Ингэж байж ажил чинь урагшилна. Энэ бол бие даасан тогтолцоо, хяналт шалгалт хараат бус байх ёстой" хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.