Т.Мөнхсайхан: Халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандаарай

Т.Мөнхсайхан: Халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандаарай

Энэ сарын 6-нд тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн жолооч болон түүний эхнэрээс коронавирус илэрсэн тул нийслэл хотод 3 хоногийн онцгой дэглэм тогтоогоод байна. Үүнтэй холбоотойгоор УОК шуурхай мэдээлэл хийлээ. 

Тус мэдээллээс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы байр суурийг онцлон хүргэж байна.

Тэрбээр "Халдвар илэрсэн жолооч 21 хоног "Энхсаран" сувилалд тусгаарлагдаад гарсан. Тусгаарлалтаас гарсан ч тандалт судалгаа хийж байсан тул гэртээ очоод дөрөв хоногийн дараа тус жолоочоос коронавирус илэрлээ. Жолооч болон түүний эхнэрийг тусгаарласан. Мөн ойрын хавьталд орсон хүмүүсээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Эрүүл мэндийн салбарт хамгаалах хувцас хэрэгсэл хангалттай бий. Ард иргэд ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт холбогдож, хэрхэн хаана үзүүлэхээ тодорхой болгож байж эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлээрэй" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Я.Содбаатар: Иргэд айж сандрах хэрэггүй, гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна 2020-11-11

Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарсанд ФАТФ-ын ерөнхийлөгч баяр хүргэв 2020-11-11

Хурал цуглаан, сургалт, тэмцээн зохион байгуулахыг ХОРИГЛОЛОО 2020-11-11

Иргэн та үнээ нэмсэн, бараа дууссан гэсэн газруудын мэдээллийг ШӨХТГ-т мэдэгдээрэй. 2020-11-11

Худал мэдээлэл тараавал иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно 2020-11-11

Т.Мөнхсайхан: Халуурах шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандаарай 2020-11-11

Зөвлөмж: “КОВИД-19”-өөс сэргийлэхэд авах арга хэмжээ 2020-11-11

ШӨХТГ: Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг ШААРДАЖ байна.  2020-11-11

УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан хойшлов 2020-11-11

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг АТГ шалгаж байна 2020-11-11

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн байгууллагуудад зөвлөмж хүргүүллээ 2020-11-11