УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан хойшлов

УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан хойшлов

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулсны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаан хойшиллоо.

1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламентын намтрын хуудас эхэлсэн түүхтэй. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ түүх бөгөөд эдүгээ хүртэл парламентын засаглал шинэ Үндсэн хуулиар баталгаажиж, төлөвшин хөгжиж байна. Уг ойг жил бүрийн есдүгээр сарын 13-нд тэмдэглэдэг ч энэ онд "COVID-19" цар тахлын улмаас хойшлоод байсан бөгөөд ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг өнөөдөр 13.00 цагт зохион байгуулахаар төлөвлөөд байсан юм. Гэвч тусгаарлагдаж байгаад гэртээ гарсан байсан олон улсын тээврийн жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрсэн тул УОК өнөөдөр буюу 11 дүгээр сарын 11-нээс эхлэн гурав хоног нийслэлд хөл хорио тогтоогоод байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.