Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг АТГ шалгаж байна

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 48 гомдлыг АТГ шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс энэ оны 11 сарын 2-6-нд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 48 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгажээ.

Үүнээс өнгөрсөн долоо хоногт 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна. Одоогоор ашиг сонирхлын зөрчилд хамаарах 34 гомдол шалгагдаж буй аж.

Гэмт хэргийн шинж агуулсан хоёр гомдлыг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн бол зургаан гомдлыг харьяаллын дагуу холбогдох төрийн байгууллагад шилжүүлсэн байна.

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.