ЭМЯ: Тээврийн жолоочтой ойр байсан 24 хүнийг тусгаарласан

ЭМЯ: Тээврийн жолоочтой ойр байсан 24 хүнийг тусгаарласан

Засгийн гзарын өнөөдрийн хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Алтанбулаг боомтоор аравдугаар сарын 14-нд орж ирсэн тээврийн жолооч Сэлэнгэ аймагт шинжилгээ өгөхөд сөрөг гарсан тул Энхсаран сувилалд 21 хоног тусгаарласан. Тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд гурван удаа шинжилгээ авахад сөрөг гарсан. Тусгаарлалтаас гарсны дараа тухайн жолооч болон эхнэрээс нь халдвар илэрсэн. 

Одоогийн байдлаар ойр байсан 24 хавьтагчийг тогтоогоод ХӨСҮТ-д тусгаарлан, эхний шинжилгээг аваад байна. Хоёр цагийн дараа эхний шинжилгээний хариу гарна. Тиймээс төр засаг арга хэмжээ авахаас гадна иргэд үүргээ ухамсарлаж, гараа ариутгаж, амны хаалт зүүж, хоорондын зай барих зэргээр энгийн зөвлөмжийг дагаж халдвар хамгааллын дэглэмийг бартимтлахыг хүсэж байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.