“Рокит Бэй”-ийн бүтээсэн “Fragile” цахим тоглоом “Steam”-д байршлаа

“Рокит Бэй”-ийн бүтээсэн “Fragile” цахим тоглоом “Steam”-д байршлаа

Реппэр, жүжигчин, продюсер “Авьяаслаг Монголчууд” болон Америкийн CBS телевизийн “The world’s best” шоуны шүүгч Рокит Бэй буюу О.Баярсайханы шинэ төсөл энэ сарын 11-нд нээлтээ товлосон. Тэрбээр өмнө нь “Пуужин Баяраа”, “Эвдэрхий хүмүүс”, “Хариуцлага” хэмээх гурван цомог гаргасан бөгөөд “ОННЦ ДҮМД – 1, 2” цувралын зохиолыг бичиж, найруулж байсан билээ.

Тэгвэл Рокит Бэй энэ удаад “Beer night” студийнхэнтэй хамтран “Fragile” цахим тоглоом бүтээж, Монголоос анх удаа “Steam”(дижитал тоглоомын худалдаа, олон нийтийн сүлжээ бүхий платформ)-д байршуулж, худалдаалж эхэллээ. Энэхүү тоглоомд нийгмийн эмзэг сэдэв болсон хүүхдийн наймаа, хүчирхийллийн тухай үйл явдал өрнөх аж. Мөн өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд зориулсан уг тоглоомыг хүүхдийн тархи, оюун ухаан “хэврэг” гэдэг утгаар “Fragile” буюу Хэврэг гэж нэрлэжээ.

Уг тоглоомыг Монголоос тоглоход үнэ төлбөргүй (удахгүй үнэгүй болно) бөгөөд харин гадаадын улсаас тоглоход 14.99 ам.долларын төлбөр төлөх аж. Гэхдээ нээлтийн буюу энэ долоо хоногт 15 хувь хямдарсан бөгөөд 12.74 ам.доллароор худалдан авах боломжтой гэнэ.

Сонирхуулахад, Уг тоглоомыг бүтээх ажил 2019 оны дундуур эхэлсэн бөгөөд “Эвдэрхий хүн”, “Бор арьст Гаамп” клип болон “ОННЦ ДҮМД” цувралыг бүтээсэн баг ажилласан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.