Сэлэнгэ аймгийн нэг иргэний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ

Сэлэнгэ аймгийн нэг иргэний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Үүнийг УОК-ын өнөөдрийн шуурхай хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв.
Тэрбээр, “Тээврийн жолоочоос хойш түүний ойр орчмын 5 хүнд халдвар илэрсэн. Тодруулбал, эхнэр, хадам ээж, дүү, дүүгийн ойрын хавьтлын 2 хүнд илэрсэн. Мөн Сэлэнгэ аймагт сэжигтэй тохиолдол илэрлээ. Тодруулбал, 74 настай эмэгтэйд аймгийн эмнэлэгт шинжилгээ өгсөн бөгөөд 2 удаа хариу нь эерэг гарсан. Тиймээс ХӨСҮТ рүү авч ирж байгаа бөгөөд давтан шинжилгээ хийнэ” гэлээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.