ХӨСҮТ: Өнөөдөр батлагдсан нэг тохиолдол дээр нэмж халдвар илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас 17:00 цагт шуурхай мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн тандалт судалгаа шинжилгээний албаны дарга А.Амбасэлмаа "Өглөө мэдээлэл хийснээс хойш тандалт судалгаа үргэлжилж байна. Арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан 4 тохиолдлын ойрын хавьтал болох 73 хүнд шинжилгээ хийж, эхний 48 хүний хариу гарахад нэг тохиолдолд халдвар илэрсэн. Хариу нь гараагүй үлдсэн хүмүүсийн шинжилгээг хийж дууслаа. Коронавирус нэмж илрээгүй. Илэрсэн нэг хүний ойрын хавьтал болох 36 хүнийг шинжилгээнд хамруулаад байна. Мөн өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан хоёр дахь хүний ойрын хавьтал болох 219 хүн, 12-ны өдөр илэрсэн нэг хүний ойрын хавьтал болох 99 хүнээс шинжилгээ авсан. Нийт 318 хүнд тандалт хийгээд байна. Одоогоор 219 хүнд нь эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй. Шинжилгээ тандалт. Судалгаа үргэлжлэн хийгдэж байна" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.