Жолооч, тээвэрчдийн анхааралд!

Жолооч, тээвэрчдийн анхааралд!

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4 болон Засгийн газрын 2020 оны “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын А/1242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 06:00 цагаас  2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл Улаанбаатар хотын доторх автомашины хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан болохыг Та бүхэнд мэдэгдэж байна!

Жич: Харилцаа холбоо, эрчим хүч, хүнс хангамж, шатахуун түгээх газар болон стратегийн зориулалттайгаас бусад төрлийн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.