Японд өдөрт халдварын хамгийн олон тохиолдол илэрлээ
Японд пүрэв гарагт коронавирусний халдварын 1634 тохиолдол илэрсэн нь тус улсад цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Японд өмнө нь наймдугаар сарын 7-нд "COVID-19" халдварын хамгийн олон буюу 1605 тохиолдол илрээд байсан юм.
Токио хотод пүрэв гарагт халдварын 393 тохиолдол бүртгэгдсэн гэж тус хотын засаг захиргаа мэдээлжээ. Мөн мужаар авч үзвэл, Хоккайдод 236, Осакад 231, Канагавад 147, Айчид 143 халдварын шинэ тохиолдол тус тус илэрсэн байна.
Японд өнөөдрийн байдлаар 114512 хүн халдвар авсны 712 нь аяллын хөлөг онгоцон дээр байсан хүмүүс юм. Мөн халдварын улмаас 1882 хүн нас барснаас 13 нь хөлөг онгоцны зорчигч байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.