Хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

Хувийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо

Нийслэлээс орох, гарах, хот доторх бүх тээврийн хэрэгслийн болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан билээ.

Тэгвэл одоо зөвхөн чиглэлийн нийтийн тээврийн хэрэгсэл өглөө 06.00-10.00, 17.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм байна.

Түүнчлэн тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд, буяны ажилд оролцож буй, ээлжийн ажилтай бол албаны бичиг баримтаа үзүүлж замын хөдөлгөөнд оролцох аж. Харин хувийн тээврийн хэрэгслээрээ замын хөдөлгөөнд оролцож болохгүйг анхааруулж байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд "Таксинд явах зэрэг тодорхой зорилгогүйгээр замын хөдөлгөөнд оролцох явдал гарч байна. Иймээс иргэд та бүхний аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжин ажиллаж энэ тав хоногийн хугацаанд замын хөдөлгөөнд оролцохгүйгээр аль болохыг гэртээ байхыг зөвлөж байна" гэв.

Иймээс иргэд та бүхэн онцын шаардлагагүй бол тээврийн хэрэгслээр болон явганаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, гэрээсээ гарахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.