Хөвсгөл аймагт шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 40 дугаар хуралдаанаар өмнөх хуралдаанаас гарсан шийдвэрийг өөрчилж сунгалаа. Тухайлбал бүх шатны боловсролын үйл ажиллагаа, мөн архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг энэ сарын 17 хүртэл түр хугацаагаар зогсоох зэрэг өөрчлөлт оржээ.
Мөрөн сумын Онцгой комиссын шийдвэрээр сумын шуурхай штабыг 24 цагаар ажиллуулж байна.
Аймгийн Онцгой комиссын хурал, Аймгийн засаг даргын захирамжаар мөрөн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барааны зах, дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүд, үсчин, гоо сайхан, PC тоглоомын газар зэрэг хүнсний зах, дэлгүүр, эмийн сангаас бусад нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулдаг газруудын үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа. Үүнтэй холбогдуулан аж ахуйн нэгжүүдэд захирамж хүргүүлэн албан даалгаврын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Аж ахуйн нэгж байгууллагууд, боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбоотойгоор 0-12 настай хүүхэдтэй албан хаагчдад байгууллагын хүний нөөцийн нөхцөл боломжтой уялдуулан цалинтай чөлөө олгохоор боллоо. Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлж, халдвар хамгааллын дэглэм сахиулж ажиллахыг сумдын засаг дарга, бүх шатны байгууллагын удирдлагад даалгалаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.