Согтууруулах ундаа борлуулсан 60 этгээдэд хариуцлага хүлээлгэнэ
Цар тахлын хөл хорионы энэ цаг үед нийслэлд болон зарим аймагт архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг хориглосон. Гэтэл нийслэлд сошиал платформд зар нийтлэн согтууруулах ундаа худалдан борлуулсан хэрэг зөрчлүүд гарчээ.
Цахим сүлжээгээр дамжуулан согтууруулах ундаа борлуулж байсан 60 этгээдийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд хариуцлага хүлээлгэнэ хэмээн Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.