ХӨСҮТ:1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрчээ

ХӨСҮТ:1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрчээ

Улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр 1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрчээ.

Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүний шинжилгээ халдвартай гарчээ. Улаанбаатар хотод кластер буюу багцаар бүртгэгдсэн халдварын голомтод нийт ойрын хавьтал 125 хүн, хоёрдогч хавьтал 2600 хүнд шинжилгээ хийжээ. Ойрын хавьтлын таван хүний шинжилгээ халдвартай гарсан. Хоёрдогч хавьтал 474 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Тухайн голомтод батлагдсан тохиолдол ийнхүү зургаа болж байна.

“Тандалт судалгааг үргэлжлэн хийж байна. Нийт ойрын болон хоёрдогч хавьтал 3000 орчим хүнийг судалж хяналтад аваад байна. Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд өчигдөр коронавирус илэрсэн. ХӨСҮТ-өөс мэргэжлийн шуурхай арга хэмжээний нэг багийг өнөөдөр илгээлээ” гэдгийг ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад “COVID-19” халдварын 412 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 317 нь эдгэрээд байгаа юм. ХӨСҮТ-д коронавируст халдвартай 90 хүн эмчлүүлж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд, 12 нь хүндэвтэр, 76  нь хөнгөн байна.

Одоогоор ХӨСҮТ-д нийт 175 хүн ажиглалт, тандалт, эмчилгээнд байна.

Тусгай нислэгийн онгоц, татан авалтаар ирсэн 501 хүний давтан шинжилгээ, тусгаарлах байранд ажиллаж байгаа 27 эмч, ажилтан, сайн дурын шинжилгээ өгсөн 22 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан 41 сорьц, Сэлэнгэ аймагт хяналтад байгаа 41 хүн, Дорнод аймагт тусгаарлагдсан 10 хүний сорьц халдваргүй гарчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг этгээдийг илрүүллээ 2020-11-13

Нийслэлийн найман байгууллагын 102 үйлчилгээг цахимаар хүргэж байна 2020-11-13

Согтууруулах ундаа борлуулсан 60 этгээдэд хариуцлага хүлээлгэнэ 2020-11-13

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамж 2020-11-13

ЗӨВЛӨМЖ: Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ 2020-11-13

ХӨСҮТ:1030 хүнд шинжилгээ хийхэд 6 хүнд коронавирус илэрчээ 2020-11-13

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утасны жагсаалт 2020-11-13

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо цар тахлын асуудлаар хуралдаж байна. 2020-11-13

Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс УРИАЛГА гаргалаа 2020-11-13

Тээврийн жолоочийн дөрвөн настай хүүхдээс халдвар илэрлээ 2020-11-13

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа 2020-11-13