Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо цар тахлын асуудлаар хуралдаж байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл (ҮАБЗ) яг одоо Төрийн ордонд цар тахлын асуудлаар хуралдаж байна.
Дэлхий нийтийг тархсан цар тахал Монгол Улсад ч бүртгэгдэж, энэ сарын 11-нээс дотооддоо халдвар алдсан болох нь тогтоогдсон билээ. Одоогоор нийслэл Улаанбаатар хотоос гадна Сэлэнгэ аймагт коронавирусний халдвар голомтлон тарсан нь тодорхой болоод байна.
Халдвартай иргэн Дархан-Уул аймагт зорчсон тул тэнд ч мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээ чангатган, аймгийн төвөөс орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байгаа.
Эдгээр нөхцөл байдлыг хэлэлцэхээр ҮАБЗ буюу Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хуралдаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.