Швед улс коронавирусний халдварын анхны давлагааны үеэр хөл хорио тогтоогоогүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.
Шинэ төрлийн коронавирусний халдварын анхны давлагааны үеэр хөл хорио тогтоолгүй, сүргийн дархлаа тогтоох бодлого баримталсан Швед улс алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрчээ.
Financial Times-д бичсэнээр Шведийн Халдвар судлалын тэргүүн эмч Андерс Тегнелл “Манай хөрш Финланд, Норвег улсууд хөл хорио тогтоосон. Бид карантин зарлалгүй байдлыг хянана гэж байсан ч бүтсэнгүй. Манай улсад хүн амд оногдох халдварын тоо Финландаас 8, Норвегоос 3,5 дахин их байна” гэж мэдээллээ.
Сүүлийн үед Шведэд халдварын тоо Европт хамгийн өндөр байгаа юм. Шинжилгээ өгсөн таван хүний нэгнийх нь хариу эерэг гарч байгаа ажээ. Швед улс Европын холбооны гишүүдээс ганцаараа цар тахлын эсрэг өөрийн өвөрмөц аргаар тэмцэнэ гэж мэдэгдэж байсан юм. Ингэснээр эдийн засгаа хямралаас аварч чадна гэж байсан ч үнэндээ эдийн засаг ч бусад орны адил хямралд автаад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.