БНХАУ-д коронавирусээр халдварласны улмаас амиа алдсан хүний тоо 2236 болжээ

БНХАУ-д коронавирусээр халдварласны улмаас амиа алдсан хүний тоо 2236 болжээ

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвар авсны улмаас нас барсан хүний тоо 2236 болж нэмэгдэж, 18264 хүн эдгэрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн улсын хороо баасан гарагт мэдээлэв.


Тус хороооноос мэдээлснээр, шинэ коронавирусээр үүсгэгддэг өвчний улмаас нэг хоногийн 118 хүн нас барсан бол 2109 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. БНХАУ-д халдвар авсан нийт хүний тоо нэг хоногийн дотор 889-өөр нэмэгдэж, 74500 давжээ.


Шинэ коронавирусний халдварын голомт болох Хубэй мужид хамгийн олон буюу 115 хүн нас баржээ. Халдвар дэгдсэнээс хойш тус мужид халдвар авсан нийт хүний тоо 62 400 болж, 1400 гаруй хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.