“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар (Эрдэнэс бонд) төлөх тухай гэрээ”-нд “Эрдэнэс Монгол” ХХК болон арилжааны банкуудын удирдлагууд өнөөдөр гарын үсэг зурав. Ингэснээр Монгол Улсын зээлтэй зарим иргэн тэтгэврээ бүрэн авах боломжтой боллоо.


Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсын Их Хурал Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг өнгөрсөн сарын 10-нд баталсан. Энэхүү хуульд “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнээс олсон орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалсан үнэт цаас гаргах замаар Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр заасан юм. 


“Эрдэнэс Монгол” ХХК дээрх хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд богино хугацаанд шуурхай ажиллаж, “Эрдэнэс” бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг Монгол Улсын иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байгаа юм. “Эрдэнэс бонд” үнэт цаасаар босгосон хөрөнгөөр 228 мянга 493 иргэн 6 сая сая төгрөг болон түүнээс доош дүнтэй зээлийн төлбөрөөс бүрэн чөлөөлөгдөж (үүний 43.892 иргэн 1.0 сая төгрөг хүртэлх зээлтэй), 194.807 иргэн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөнгөжих 1 сая сая төгрөгийн үнэт цаас эзэмшинэ. Ингэснээр нийт 423.300 иргэн байгалийн баялгийн өгөөжөөс хүртэнэ.



Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, "Хулгана жилийн босгон дээр байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа амьдралд бодитоор хэрэгжиж байгаа жишээ нь энэ юм. Үүнээс улбаалан тэтгэврийн шинэчлэл хийх болно. Энэ чиглэлээр УИХ-аас Н.Учрал гишүүнээр ахлуулсан ажлын баг байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн шинэ нэмэлт, өөрчлөлтөөр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхээр тусгасны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Ийнхүү хөгжлийн бодлого, төлөвлөлт, ахмадуудын нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэлийн томоохон алхмууд хулгана жилийн босгон дээр хийгдэж байгаад баяртай байна” гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хятадын нэгэн шоронд 200 хоригдол коронавирусээр халдварлажээ 2020-02-21

Сар шинийн өдрүүдийн ЦАГ АГААРЫН ЗУРАГЛАЛ 2020-02-21

БНХАУ-д коронавирусээр халдварласны улмаас амиа алдсан хүний тоо 2236 болжээ 2020-02-21

Эксперт: Коронавирусийн халдвар томуу шиг УРТ ХУГАЦААНД үргэлжилж магадгүй 2020-02-21

Японд хоёр сурагч коронавирусээр халдварлажээ 2020-02-21

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийн үүргийг үнэт цаасаар төлөх тухай гэрээ”-нд гарын үсэг зурлаа 2020-02-21

БНСУ-аас 100 монгол иргэн МИАТ-ийн нислэгээр Ням гаригт ирнэ 2020-02-21

Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний салбарт НОГООН ГЭРЭЛ АСНА 2020-02-21

Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өрийн асуудлыг шийдвэрлэв 2020-02-21

​Х.Баделхан: СӨХ-г татан буулгаж, орон сууцны хураамжийг бүх орон сууцанд ижил тогтооно 2020-02-21

“Diamond Princess” нүүлгэн шилжүүлсэн зорчигчдоос вирус илэрчээ 2020-02-21