Өнгөрсөн сард валютын хадгаламж буурч, төгрөгийнх өсжээ

Өнгөрсөн сард валютын хадгаламж буурч, төгрөгийнх өсжээ

Төгрөгийн хадгаламж энэ оны 10 дугаар сарын эцэст 12.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 377.1 (3.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (13.2 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 89.4 хувь буюу 10.8 их наяд төгрөг нь иргэдийн х, 10.6  хувь буюу 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байв.

Харин валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 262.5 (5.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (53.0 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.