Улаанбаатар хот болон төмөр зам дагуух 5 аймагт коронавирусний халдвар бүртгэгджээ

Улаанбаатар хот болон төмөр зам дагуух 5 аймагт коронавирусний халдвар бүртгэгджээ

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд Улаанбаатар хот болон төмөр зам дагуух 5 аймагт коронавирусний халдвар бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 72 боллоо. 

  • Сэлэнгэ аймагт үүссэн голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол -28
  • Дархан-Уул аймагт үүссэн голомтод бүртгэгдсэн нийт тохиолдол- 11
  • Нийслэлд Улаанбаатар төмөр замд үүссэн голомтод бүртгэгдсэн тохиолдол – 4 байна.

Нийтдээ Монгол Улсын хэмжээнд 505 тохиолдол бүртгэгдсэнээс 329 тохиолдол эдгэрсэн. Ажиглалтад 17 хүн байна. Гэрийн ажиглалтад 2 хүн байна.

Өнөөдрийн байдлаар 169 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Өвчилсөн хүмүүсийн насны байдал 3-70, дундаж нас 32. Өвчлөгсдийн 52.3 хувь нь эрэгтэй. Нэг хүн дунджаар 26 хүнд халдвар тараах тооцоолол байна. Ойрын болон хоёр дахь хавьтлуудыг тооцвол 117 хүнд халдвар тараах тооцоолол гарсан. Хөл хориог хэрэгжүүлснээр халдвар тараах эрсдэлийг 3-4 дахин бууруулж чадсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудад нийт 1390 хүний сорьцод шинжилгээ хийснээс 31 хүнд халдвар илэрчээ. 

Дорнод аймагт 32 хүний сорьцод тандалтын шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 7 жолоочийн давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт үүссэн голомтоос 3 халдвар, Сэлэнгэ аймагт үүссэн голомтоос 4 халдвар, Дорноговь аймагт 1 халдвар, Орхон аймагт 13 халдвар, Улаанбаатар хотод 3 халдвар тус тус илэрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.