Я.Содбаатар: Дотоодод коронавирусээр халдварласан 65 тохиолдол илэрлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын 65 тохиолдол илэрчээ.
Тодруулбал, өнөөдрийн байдлаар
- Улаанбаатар - 18
- Сэлэнгэ - 24
- Дархан-Уул - 8
- Дорноговь - 1
- Орхон аймаг - 13
- Говьсүмбэр - 1 тохиолдол бүртгэгдсэн
Улсын хэмжээнд 90 цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд ХӨСҮТ-д 135 хүн эмчилгээнд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.