Халдварын сайн дурын шинжилгээнд 13 906 хүн хамрагджээ
Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд өчигдөр 3686 хүн хамрагджээ.
2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 13906 хүнийг хамруулаад байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст халдварын шинжилгээ авах үйл ажлыг зохион байгуулж буй 18 төв, 86 өрхийн эрүүл мэндийн төвд ариутгал халдваргүйтгэл хийж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон иргэдийн баримтлах халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.