Үнэт металл худалдан авах хүртэл хадгалдаг хугацааг сунгав

Үнэт металл худалдан авах хүртэл хадгалдаг хугацааг сунгав

Аж ахуйн нэгж, иргэн, арилжааны банкууд үнэт металлаа Монголбанканд худалдах хүртэл (сорьцын шинжилгээний хариу гарах болон бусад шалтгаанаар) ажлын 3 өдөр хадгалуулдаг.

Харин улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, харилцагчид хүсэлт тавьж байгаа нөхцөл байдлыг харгалзан дээрх хугацааг нэг сар болгон сунгаж, холбогдох журамд өөрчлөлт орууллаа.

Эрдэнэсийн сан нь нийслэлийн Шуурхай штабаас тогтоосон автомашин, нийтийн тээврийн зорчих цагийн хязгаарлалтын дагуу ажлын өдөр 8:00-10:00 цагийн хооронд харилцагчдаас үнэт металл хүлээн авч байна.

Монголбанк  11 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 20.5 тн үнэт металл худалдан авжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.