УИХ-ын гишүүн Д.Ганбат ард түмнээс уучлал гуйлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат ард түмнээс уучлал гуйлаа.

УИХ-ын чуулганы хуралдаанд цар тахлын нөхцөл байдлын талаар УОК-ын мэдээлэлтэй танилцаж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат ард түмнээс уучлал гуйлаа.

Тэрбээр "3,3 сая иргэнээ ийм байдалд оруулсандаа уучлал хүсч байна. Ингэж уучлал хүссэн анхных нь би байх. Нөхцөл байдал хүндэрч байна. Дотооддоо халдвар алдчихлаа. Өчигдөр 21 хүн гэж байсан бол өнөөдөр 30 хүн боллоо. АН-ын бүлгээс удаа дараа шаардлага тавьж байсан. Юм юмандаа анхаарал болгоомжгүй, салан задгай, мэргэжлийн бус хандсанаас болоод халдвар даамжраад явчихлаа. Дарга нар ах та бүхэн АН-аас энэ сарын 17-нд явуулсан албан бичгийг уншсан уу. Албан тушаалтанууд харсан уу. Эхлээд та бүхэн нийт ард түмнээс уучлалт гуйх ёстой" гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.