Хүнс тэжээлийн дутагдалтай мянган өрхөд хүнсний багц хүргэж байна
Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед Улаанбаатар хотод хүнс тэжээл дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багц хүргэж байна.
Энэ ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Улаан загалмайн нийгэмлэг, Улсын онцгой комисс, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.
ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, СХД-ийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн зарим албан хаагч өчигдөр Улаан чулуут дахь хогийн цэг дээр амьдардаг эмзэг бүлгийн иргэдэд хүнс, бараа бүтээгдэхүүнээр туслав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.