Коронавирусээр халдварласан 37 тохиолдол нэмж бүртгэгдэв

Коронавирусээр халдварласан 37 тохиолдол нэмж бүртгэгдэв

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 19-нд нийт  3625 шинжилгээ хийхэд  37 хүнд коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Сэлэнгэ аймагт ажиллаж буй ЗӨСҮТ-ийн авто лабораторид 466 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Дорнод аймгийн лабораторид тандалтын зорилгоор хийсэн  3 сорьцод коронавирус илрээгүй. Өмнөд Судан улсаас 10 дугаар сарын 31-нд ирсэн 214 энхийг сахиулагчийн гурав дахь шинжилгээгээр нэг хүнд халдвар илэрчээ. Алтанбулагийн боомтоор 11  дүгээр сарын 16-нд ирсэн Тир машины нэг жолоочоос халдвар илэрчээ.    Франкфурт-Улаанбаатрын онгоцоор 10 дугаар сарын 24-нд ирсэн  65 хүн,  тусгаарлах байранд үүрэг гүйцэтгэж байгаа 16 эмч, ажилтны шинжилгээний хариу сөрөг гарчээ.

Ингэснээр манай улсад коронавирусний халдварын тохиолдол 555 болж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.