Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдлаа

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдлаа. Улс орны нөхцөл байдал хүндэрч коронавируст цар тахлын дотоодын халдвар нэмэгдэж байгаатай холбоотойгоор цаг үеийн яаралтай шийдвэрүүдийг гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах үүднээс НИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдаж НИТХ-ын ээлжит бус I  хуралдааныг  2020 оны 11-р сарын 23-ны даваа гарагт 12:00 цагт цахимаар хуралдуулахаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Цар тахлын нөхцөл байдал хүндэрч байна. Бид нийслэлийнхээ хүн амын эрүүл, аюулгүй байдлын төлөө цаг наргүй ажиллах учиртай. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой шуурхай шийдвэрүүдийг гаргаж, хамтарч ажиллах нь чухал байна. Иймд ИТХ-ын ээлжит бус I хуралдааныг цахимаар явуулж тодорхой шийдвэрүүдийг гаргана. Та бүхнийг хуралдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүнс тэжээлийн дутагдалтай мянган өрхөд хүнсний багц хүргэж байна 2020-11-20

Коронавирусээр халдварласан 37 тохиолдол нэмж бүртгэгдэв 2020-11-20

Улаанбаатар хотод “Ковид-19” халдварын шинжилгээний төвүүдийн байршил 2020-11-20

Өчигдрийн байдлаар хотоос 1238 тээврийн хэрэгсэл, 2599 зорчигч гарсан байна 2020-11-20

Бээжин, Франкфуртын чиглэлээр эмнэлгийн бараа нийлүүлж байна 2020-11-20

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид цахимаар хуралдлаа 2020-11-20

Коронавирусний вакцин худалдан авахад дэмжихийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөс хүслээ 2020-11-20

"Голден парк" хотхоны 104, Төмөр замын 83-р байрыг битүүмжиллээ 2020-11-20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийн материалыг цахимаар хүлээн авна 2020-11-20

Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын 7 хоног үргэлжилж байна 2020-11-20

Сэлэнгэ аймагт хийсэн шинжилгээгээр хоёр хүн халдвартай гарчээ. 2020-11-20