Буриад дахь "COVID-19"-ийн тохиолдол ОХУ-ын бүс нутаг дотор хамгийн дээд түвшинд хүрчээ
ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улс "COVID-19"-ийн халдварын тохиолдлоор өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын бүс нутаг дотор хамгийн дээд түвшинд хүрчээ. Энэ талаар ОХУ-ын ерөнхий санитарны эмч Анна Попова зарлав.
Буриад улсад коронавирус илэрсэн нийт 17659 тохиолдол бүртгээд байгаагаас өчигдрийн байдлаар 276 хүн болж нэмэгджээ. Үүнээс нийслэл Улаан-Үд хотод 9918 тохиолдол илэрснээс өнөөдөр 15.00 цагийн байдлаар 151 хүн өвчлөөд байна. Эдгэрсэн 12083 хүн байгаагаас өнөөдрийн байдлаар 277 хүнээр нэмэгджээ. Өнгөрсөн хоногт нас барсан 12 хүн, нийтдээ 377 хүн эндээд байгааг "Байкал-Daily" мэдээлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.