Олимпын 11 зөвлөлийн удирдах ажилтнуудын цахим хэлэлцүүлэг болов

Олимпын 11 зөвлөлийн удирдах ажилтнуудын цахим хэлэлцүүлэг болов

Монголын үндэсний олимпын хорооны гишүүн Олимпын зөвлөлүүдийн удирдах ажилтнуудын уулзалт-хэлэлцүүлгийг  мягмар гарагт /2020.12.01/ цахимаар зохион байгуулав.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэл болон төвийн бүсийн аймгуудын Олимпийн зөвлөлийн удирдах ажилтнууд, арга зүйчид оролцсон юм. Хэлэлцүүлгийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар удирдан явууллаа.

Хэлэлцүүлгээр дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар МҮОХ-ноос хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өгсөн. Улмаар МҮОХ-ны гадаад харилцааны мэргэжилтэн О.Үжин “Спорт-олимпизмийн үйл ажиллагаа дэлхий дахинд” сэдвээр сонирхолтой мэдээллийг оролцогчдод танилцуулав.

Тодруулбал, Олон улсын олимпын хороо болон “Токио-2020” зуны олимп, “Бээжин-2022” өвлийн олимпыг зохион байгуулах хорооноос сүүлийн үед хийж буй ажил, арга хэмжээний талаар мэдээллийг өгсөн юм. 

Түүнчлэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилсан “Шинэ Эрин” төсөл хөтөлбөрийн талаар мэдээллийг МҮОХ-ны Олимпын боловсрол хариуцсан мэргэжилтэн З.Гомбодорж танилцууллаа.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Н.Түвшинбаяр олимпын зөвлөлийн дарга болон арга зүйчидтэй ярилцаж, санал бодлоо солилцсон юм. Энэ өдрийн уулзалт, хэлэлцүүлэгт дор нэр дурдсан Олимпын зөвлөлийн дарга, арга зүйчид оролцлоо. Үүнд:

Сүхбаатар дүүрэг – “Гренобль” олимпын зөвлөл

Ч.Отгонбаатар, Т.Уянга

Баянгол дүүрэг – “Шамони” олимпын зөвлөл

Ш.Бямбасүрэн

Чингэлтэй дүүрэг – “Саппоро” олимпын зөвлөл

Пүрэвдорж

Булган аймаг – “Москва” олимпын зөвлөл

Д.Эрдэнэбилэг, Л.Ганболд

Дархан-Уул аймаг – “Токио” олимпын зөвлөл

Н.Батлав, Н.Алтантуяа

Орхон аймаг – “Атланта” олимпын зөвлөл

Д.Нармандах, Я.Хоролсүрэн

Сэлэнгэ аймаг – “Барселона” олимпын зөвлөл

Д.Эрдэнэбат, Э.Оюун-Эрдэнэ

Төв аймаг – “Сөүл” олимпын зөвлөл

Ц.Чанцал, Д.Энхцэцэг

Хэнтий аймаг – “Сент Луис” олимпын зөвлөл

П.Нэргүй, Г.Солонго

Дорнод аймаг – “Амстердам” олимпын зөвлөл

Б.Чимэддорж, М.Нарантуяа

Сүхбаатар аймаг – “Парис” олимпын зөвлөл

Ш.Энх-Амар, Ц.Ганбат

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Улаанбаатарт өдөртөө 19 хэм хүйтэн 2020-12-02

ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн 2020-12-02

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хониныхонд таатай өдөр 2020-12-02

Байнгын болон дэд хороо, ажлын хэсгийн хуралдаан болно 2020-12-02

Монголбанкны худалдан авсан үнэт металл 21 тоннд хүрэв 2020-12-02

Олимпын 11 зөвлөлийн удирдах ажилтнуудын цахим хэлэлцүүлэг болов 2020-12-02

Орон нутгийн удирдлагууд халдвар хамгааллын түр журам хэрэгжүүлж эхэлжээ 2020-12-02

Дэлхий дахинд хүмүүнлэгийн томоохон хямрал нүүрлэсэн гэж НҮБ-ын тэргүүн мэдэгдэв 2020-12-02

Бичил бизнесийнхэнд хөнгөлөлттэй зээл олгож эхэллээ 2020-12-02

Монгол бөхөнгийн тодорхой хэмжээгээр өссөн ч тайвшрах болоогүйг мэргэжилтнүүд хэлж байна. 2020-12-02

Улаанбаатарт бэлэн байдлын зэрэг буураагүй тул согтууруулах ундааг худалдаалахтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй 2020-12-02